- Сэтгүүлч
- 2022/02/16
- 723
Зургаадугаар сарын 1-н хүртэл спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгоно
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2022 оныг иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалах хүрээнд дөрвөн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, Эртэч, идэвхтэй нийгмийг бий болгох, Эртэч идэвхтэй иргэн, Хүртээмжтэй аюулгүй орчин, Нэгдмэл зохицуулалттай тогтолцоог эрхэм болгожээ.
Энэ хүрээнд хоёрдугаар сарын 16-наас зургадугаар сарын 1-н хүртэл орон даяар “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг эхлүүлж, 21 аймаг, есөн дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагын спорт заал, танхимыг 06:30-07:30 цагийн хооронд үнэ төлбөргүй болгож, иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.
Тус аян маргааш Спортын төв ордны А зааланд эхлэх бөгөөд дасгал, хөдөлгөөнийг дасгалжуулагч Л.Саруулбат, Э.Мөнх-Оргил удирдан явуулах юм байна.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл