- Сэтгүүлч
- 2020/05/11
- 1167
Украины авлигатай тэмцэх байгууллага ерөнхий прокурорт хэрэг үүсгэв
Украины Авлигатай тэмцэх үндэсний товчоо тус улсын Ерөнхий Прокурор Ирина Бенедиктовад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар РБС-Украин мэдээллийн агентлаг мэдээлж байна. Украины Авлигатай тэмцэх Дээд шүүх авлигын эсрэг иргэний тэмцэгч Сергей Стерненкогоос ирүүлсэн гомдлыг авч үзээд Ерөнхий Прокурорыг хөрөнгө, орлогын мэдүүлгээ худал мэдүүлж, мэдүүлэх ёстой хөрөнгийг нуун дарагдуулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгахыг Авлигатай тэмцэх үндэсний товчооны мөрдөгчдөд даалгажээ.
Ирина Бенедиктова нь энэ оны гуравдугаар сарын 17-нд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн зарлигаар тус улсын Ерөнхий Прокуророор томилогджээ. Тэрээр Украины түүхэн дэхь хамгийн анхны эмэгтэй Ерөнхий Прокурор болсон боловч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10 мянган еврогийн үнэтэй цаг болон “Харьковын эрх зүйн төв” байгууллагийн гишүүнчлэлийн талаар мэдүүлээгүй нь эрүүгийн хэрэгт татагдах үндэслэл болжээ.
Эх сурвалж: https://news.am
Санал болгох
-
Финлянд болон Эстонид орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 23-нд сүүлийн зуун жил ороогүй их хэмжээний цас орж, байгалийн гамшигт үзэгдэл болжээ.
-
Тайванид 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна.
Сэтгэгдэл