- Сэтгүүлч
- 2022/04/18
- 639
Түүхэн ойг тохиолдуулан “100 бүтээлч ажил”-ын аян зарлалаа
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ энэ оныг “Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрийн газрын хэмжээнд үйлдвэрлэл, техник технологи, нийгмийн харилцааны хүрээнд 100 бүтээлч ажил хийх аян зарлалаа.
Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн бүтээлч санал санаачилгыг өрнүүлэх, бүтээмж, чанар, эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн газрын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулах шилдэг бүтээлүүд шалгаруулахад энэхүү аяны зорилго оршиж байгаа юм. Түүнчлэн орчин үеийн техник, технологи, менежмент, зохион бүтээлтийн тэргүүлэгч шийдлийг агуулсан, шинжлэх ухаан, оюуны үнэ цэн шингэсэн биет болон биет бус бүтээлийг бүтээлч ажлаар шалгаруулах ажээ.
Аяны хугацаанд бүтцийн нэгжүүд хоёроос дээш бүтээлч ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан хийнэ. Тус аяны хугацаанд хийгдсэн бүтээлч ажлуудыг шийдлийн шинэлэг байдал, бүтээлийн үнэ цэн, ач холбогдол, эдийн засгийн болон нийгмийн үр өгөөж, дахин давтагдах шинж чанар гэсэн үзүүлэлтээр шалгаруулна.

Санал болгох
-
АНУ нэгэн цагт гадаад оюутнуудын хамгийн их хүсдэг, мөрөөдлийн улс байсан бол өдгөө энэ байр сууриа алдаж эхэлжээ. Учир нь АНУ-ын Засгийн газраас баримталж буй ...
-
Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр өнгөрсөн зургаадугаар сарын 18-нд явга...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл