- Сэтгүүлч
- 2022/04/19
- 699
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль олон улсын стандарт хэрэгжүүлэгч байгууллага боллоо
“Энэхүү олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр суралцагчдын сэтгэл ханамжид анхаарахын зэрэгцээ сургалтын чанарыг дээшлүүлэх, байнгын сайжруулалт хийж, үйл ажиллагаагаа тэлж өргөжүүлэх, нэр хүнд олгох боломжийг бүрдүүлдэг. Манай улсын хувьд эдгээр стандартыг боловсролын салбарт нэвтрүүлээд удаагүй байгаа ч одоогоор өөрийн байгууллагын үйл ажиллагаанд нутагшуулж, баталгаажуулалт хийлгэсэн цөөхөн сургуулиудын нэг болж буй “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олонд баяр хүргэе. Олон улсын стандартын хамгийн чухал шаардлага нь хэрэглэгчид буюу суралцагчийн сэтгэл ханамжийг нэн түрүүнд тавьж, ажилладгаараа онцлогтой” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Ундаръяа ярилаа.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль чанарын менежментийн ISO9001:2015 стандартыг 2017 оноос эхлэн нэвтрүүлж, давтан аудит, баталгаажуулалт хийлгэсэн байна. Мөн Монгол улсын хэмжээнд ISO21001:2018 боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, баталгаажуулсан 3 дахь сургууль болж байгаа аж. Ингэснээр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” байх Эрдэнэт үйлдвэрийнхээ алсын хараанд нэгдэж, олон улсын стандартуудыг хэрэгжүүлж баталгаажуулсан нь дэлхийн жишигт хүрэх хоёр алхам боллоо, гэж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү онцлов.
Санал болгох
-
COP17 хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал болж, бэлтгэл ажлын явц, үлдэж буй хугацаанд хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцлээ. Хуралдаанд ажлын хэсгийн б...
-
Улаанбаатар хотод 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн "Тусгай замын автобус" (BRT) төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний тендери...


Сэтгэгдэл