
- Сэтгүүлч
- 2020/07/06
- 596
Цахим зөвлөмж ажилчдын сэтгэлд нийцжээ
Цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед Баяжуулах үйлдвэрийн Хүний нөөцийн албанаас эрхлэн Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн цахим группээрээ дамжуулан цуврал зөвлөмж мэдээлэл явуулж буй нь ажилчдын сэтгэлд гойд нийцжээ.
1200 гаруй ам бүлтэй энэ “өнөр айл” спортын мастер, урлагийн авьяастан, уран гартан олонтой. Цахим группдээ тэд амжилтад хүрсэн түүхээ хүүрнэж, ахмад ажилтан амьдралын баялаг туршлагаа түгээж, эгэл жирийн нэгэн ажилчин ч эзэмшсэн зөв дадлаа хуваалцдаг.
Амьдралын зөв хэв маягт суралцах, урт насалж бүтээмжтэй ажиллах тухай цахим зөвлөгөө элбэг байдаг ч, зэрэгцэн ажилладаг нөхдийнх нь яриа хөөрөө, зураг, бичлэгээр дамжин хүрч буй мэдээлэл тэдний сэтгэлд ойр “буужээ”.
Зөвлөгөө мэдээллийг лавшруулан судлах, хэрэгжүүлэхэд эх сурвалж дэргэд нь байгаа болохоор өгөөжтэй. “Баяжуулагчид бие биеэсээ суралцах, нэгнийхээ амжилтаар бахархах, сайхан сэтгэл, эерэг хандлагыг төлөвшүүлэх, зөв амьдрах урлагт суралцахад цахим зөвлөмжийн тус их.
Нөгөөтэйгүүр шинэ ажилтнуудынхаа авьяас чадварыг нээн илрүүлэхэд дөхөм болж байна. Өнөөдрийн байдлаар 25 дахь зөвлөмжөө нийтэллээ гэж Соёл олон түмний ажлын арга зүйч С.Должинсүрэн ярилаа.
Я.Энхтуяа
Санал болгох
-
Агаарын хөлгийн засвар үйлчилгээний олон улсын болон Монгол Улсын дүрэм, журам, зааврын шаардлагыг бүрэн хангаж, агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилд оролц...
-
Малчид, иргэд, хадланчдын анхааралд: 21-ний өдөр төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилга...
Сэтгэгдэл