- Сэтгүүлч
- 2020/07/08
- 829
Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ
Их Монгол Улсын 814, Тулгар төрийн 2229, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Орхон аймгийн наадам хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Баяр наадамд барилдах бөхчүүд хэд хэдэн гал болж наадмын бэлтгэлдээ гарсан бөгөөд энэ сарын 5-ны өдөр нэгдсэн сорилго барилдаанаа “Хангай” амралтын газарт зохион байгууллаа.
Наадмын өмнөх сорилго барилдаан тухайн жилийн баяр наадамд барилдах бөхчүүдийн өнгийг тодорхойлдог гэдгээрээ онцлог. Өнөөдөр болсон сорилго барилдаанд хүчин 64 бөх оролцож барилдсанаас Завхан аймгийн Завханмандал сумын харъяат аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Батсүхийн Гантөмөр, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн арслан Д.Цэрэндаваа, Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Болормаагийн Хүдэрчулуун нар их шөвгийн дөрөвт үлдэж барилдсан.
Сорилго барилдаанд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Батцэрэнгийн Уртбаяр үзүүрлэж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Батсүхийн Гантөмөр түрүүллээ.
Бөхчүүдийн галын зөвлөх багш Увс аймгийн тэс сумын харьяат Монгол улсын начин Довчингийн Нэгдэл өнөөдрийн барилдааны хөлийн цэцээр ажиллав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Дамбын Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч, Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллагч Сэмжидийн Батжаргал нар бөхийн барилдааныг үзэж сонирхон, бэлтгэлд гарсан бөхчүүддээ амин дэм гардуулан өгсөн. Мөн барилдааны төгсгөлд түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг гардууллаа гэж Орхон аймгийн мэдээллийн төвөөс мэдээллээ.
Санал болгох
-
УИХ-ын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан Хүнд ээлтэй, хүртээмжтэй орчин, тэгш оролцооны асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогт...
-
Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөн хүүхдүүдэд зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, ц...


Сэтгэгдэл