- Сэтгүүлч
- 2022/06/23
- 410
ШУУРХАЙ: “Эко констракшн”-ийн барьж байсан барилгын ажилтан өндрөөс унаж амиа алдлаа
Хан-Уул дүүргийн 17-р хороо Маршал таун хотхон дотор шинээр баригдаж байсан барилга дээрээс өнөөдөр /2022.06.23/15:00 цагийн орчим нэг ажилтан өндрөөс унаж амиа алдлаа.
Тодруулбал “Маршал таун” хотхоны баригдаж байсан барилгын 6 давхраас 2 ажилтан унаж, 37 настай эрэгтэй газар дээрээ амиа алдаж, нэг нь хүнд гэмтэж, ГССҮТ-д хүргэгджээ. Тус барилгыг “Эко констракшн” компанийн захиалгаар “Луу хүрд” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа аж.
Урьдчилсан байдлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас дээрх осол болсон байх магадлалтай байна.Дээрх ослын талаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.
Цагдаагийн байгууллагад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103 аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Санал болгох
-
Бид "World Education" /WEducation Academy/ академийн захирал Н.Уянгатай гадаадад суралцахаар бэлдэж буй хүүхдүүд юунд анхаарах ёстой талаар ярилцлаа. "WEducatio...
-
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны...
Сэтгэгдэл