Хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор Сайдын нэрэмжит грантын шагналыг олгодог уламжлалтай.
 
-Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Долгорсүрэн удирдагчтай “Калдвет бэлдмэл” сэдэвт бүтээлийн баг хамт олон
 
-Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” ХХК, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлийн баг
 
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвийн Төв лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал удирдагчтай “Ортопед гутал” сэдэвт бүтээлийн баг хамт олонд өнөөдөр Сайдын нэрэмжит батламж, 10.000.000 төгрөгийн грантыг гардуулан өглөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа