Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын эмч нарыг чадавхжуулах тал дээр Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран ажиллах юм байна. Тодруулбал, мал нядалгааны өмнөх болон дараах бүх шатны үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах зэрэг сургалтууд зохион байгуулж, зөвлөмж зөвлөгөө өгч хамтран ажиллах аж.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газраас Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна. Ингэснээр хэрэглэгчид хэрэглэж буй бүтээгдэхүүндээ хяналт тавьдаг, сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн гадаад руу нийлүүлдэг ч бай, дотооддоо хэрэглэдэг ч бай Олон улсын стандартыг мөрддөг байхаар эрх зүйн орчинг бүрдүүлэх юм. Үүнд “Монгол мах” төсөл жишиг болон хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид Засгийн газрын зүгээс бүх талаараа дэмжиж ажиллахад бэлэн байна” гэсэн юм гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа