- Сэтгүүлч
- 2020/05/13
- 615
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, энэ талаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Б.Энхмандах танилцуулга хийсэн юм. Хуралдаанд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцов.
Мөн Монгол үндэсний олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэгтэйгээр Байнгын хорооноос байгуулагдаж ажилласан ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа танилцуулсан юм.
Тайлан, танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаас асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт үг хэлж, Үндэсний зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа хангалттай хэрэгжүүлж байгаа хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.
Хуралдааны төгсгөлд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дү
Санал болгох
-
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЖАЙКА - Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга асан ноён Танака Шиничи болон...
Сэтгэгдэл