- Сэтгүүлч
- 2022/08/16
- 672
Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов
Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас “Чойбалсан” нисэх буудалтай хамтран гал унтраах тактик, тархалтын сургуулийг зохион байгууллаа. Нисэх буудлын агаарын хөлөгт гарсан гал түймрийг унтраах арга зүй, нисэх онгоцноос аврах ажиллагааг явуулах сэдвээр сургалт зохион явуулж, “Нислэг хийх гэж байсан иргэний агаарын хөлгийн хөдөлгүүрт гал гарсан” цагийн байдлын дагуу ажилласан юм.
Дадлага сургалтад Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги болон “Чойбалсан” нисэх буудлын 30 гаруй хүн хамрагдаж, харилцан туршлага солилцлоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...


Сэтгэгдэл