
- Сэтгүүлч
- 2022/10/10
- 550
Канад Улсын Парламентын Сенатын тaнхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Хүндэт зочныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Г.Дамдинням, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Э.Ивкоф болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Харин өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм.
Айлчлалын хүрээнд Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн өдөр Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын зарим гишүүд Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюрид бараалхана.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл