Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ оны 10 дугаар сарын 7-ны өдөр Бельгийн Гадаад харилцааны сайдын Ажлын албаны дарга Антуван Эврартай Брюссель хотноо уулзав.

Уулзалтаар хоёр тал Монгол, Бельгийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эрүүл мэнд, байгаль орчны салбарт идэвхтэй хөгжиж ирснийг сайшаан тэмдэглэж, цаашид хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцов.

Талууд хоёр орны хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд боловсрол, oлон улсын энхийг сахиулах чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, энэ хүрээнд Монгол оюутан залуусыг Бельгийн Хаант Улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Бельгитэй хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр тохиролцов.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа