УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бараалхлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Бартын мужийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэл илэрхийлсэн.

Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн энэхүү найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

Саяхан Самарканд хотноо болсон Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын үргэлжлэл болгон хоёр талын өндөр дээд түвшний яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, ийнхүү Ерөнхийлөгч Эрдогантай уулзаж байгаадаа баяртай буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, урилгыг гардуулав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа