- Сэтгүүлч
- 2022/10/19
- 390
Эрдэнэт үйлдвэрийн барилгачид 26 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгээд байна
Оны эхний есөн сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн Барилга засварын цехийн хамт олон төлөвлөгөөгөө 107.5 хувьтай биелүүлж, 26 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэн амжилттай ажиллаж байна. Энэ онд хийгдэх нийгмийн цехүүдийн барилгын засвар, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 90 хувьтай, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн хөрөнгө оруулалт, урсгал засвар 75 хувийн гүйцэтгэлтэй явна.
Бүтээн байгуулалтын томоохон ажлаас дурдвал, “Строй инвест” компаниас Эрдэнэт үйлдвэрт шилжиж ирсэн Ерөнхий захиргааны III байрны их засварыг бүрэн дуусгаж хүлээлгэн өглөө. Бөхийн өргөө буюу Соёл, спортын “Эрдэнэт” цогцолборын барилгын ажил одоогоор 70 хувийн гүйцэтгэлтэй, гадна тохижилт, пасадны ажил хийгдэж байна.
Нийгмийн чиглэлийн энэхүү бүтээн байгуулалт ирэх хавар үргэлжилнэ гэж Барилга засварын цехийн Ерөнхий инженер Ж.Батсуурь ярилаа. Тус цех энэ онд нийт 36 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажил хийхээр төлөвлөснөөс одоогоор 70 орчим хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл