
- Сэтгүүлч
- 2022/10/21
- 445
Ханиад томуугаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэгийн эрхлэгч, эмч нарт зориулан сургалт зохион байгууллаа.
ХӨСҮТ-ийн тандалтын үнэлгээгээр улирлын томуу, томуу төст өвчин нь идэвхжлийн түвшинд байгааг онцолсон. Мөн коронавируст халдварын тохиолдол улсын хэмжээнд тогтвортой буурахгүй байна.
Тиймээс сургалтаар томуу, томуу төст өвчлөлий зүй тогтол, хандлага, тархалт, вирусын хувилбартай уялдуулан бэлэн байдал, хариу арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн байгууллагууд ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийх, халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдварт өвчин гарсан үед авах арга хэмжээний талаар зөвлөмж, мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр хангалаа.
Сургалтад дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 58 эрхлэгч, эмч нар хамрагдав гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Санал болгох
-
Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т хандивын тайланг улирал бүр гарг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл