
- Сэтгүүлч
- 2022/10/28
- 356
Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 15 гарааш буулгаж, чөлөөлсөн газарт дүүргийн 1, 2, 3, дугаар хорооны иргэдэд үйлчлэх олон улсын стандарт бүхий жишиг эрүүл мэндийн төвийн барилга угсралт, тохижилтын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо.
Тус эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор эмнэлгийн эмч, ажилтнуудын ажиллах орчин нөхцөл сайжирч, Чингэлтэй дүүргийн 1, 2, 3-р хорооны 12 мянга гаруй иргэн тав тухтай орчинд анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор бүрэн авах боломжтой болж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Баялаг говь” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл