
- Сэтгүүлч
- 2022/11/02
- 427
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг брейк бүжгийн сургагч багшийг хүлээн авч уулзав
ОУОХ-ны Эв санааны нэгдлийн сангийн хүрээнд хэрэгжүүлсэн брейк бүжгийн багш, тамирчдыг чадавхжуулах сургалт Улаанбаатар хотноо долоо хоногийн турш явагдаж өндөрлөсөн.
Сургалтыг удирдан явуулсан Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Тайвань улсын иргэн “Bboy Bojin” буюу Божин Ченийг МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Баттүшиг сургалтыг амжилттай зохион байгуулсан түүнд талархлаа илэрхийлж, олимпын наадмын хөтөлбөрт шинээр багтаад буй брейк бүжгийг хөгжүүлэхэд МҮОХ-ны зүгээс бүх талаар дэмжиж туслах болно гэдгээ илэрхийлэв.
Божин Чен манай улсад хоёр дахь удаагаа ирж байгаа бөгөөд бүжгийн спорт, тэр тусмаа брейк бүжиг Монголд хөгжих бүрэн боломжтой, Монгол залуус бүжгийн спортод авьяастай гэдгийг ч дуулгалаа.
“Bboy Bojin”-ий хувьд тулааны урлагийг бүжгийн спорттой хослуулан хичээллэж байгаад 1997 оноос хойш брейк бүжгээр дагнажээ.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр 50 гаруй улсад уригдан очиж тэмцээн уралдаан шүүн, сургалт семинар удирдан явуулсан байна.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл