- Сэтгүүлч
- 2022/11/04
- 674
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хийхээр товлоод байсан билээ.
Уг хуралдаанд Монгол Улсын Их Хурлыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд холбогдох хуульд заасан үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн тул дээрх маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг дараа товлон зарлахаар хойшлууллаа.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Санал болгох
-
Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт “Мотоцикл хүн мөргөсөн” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгах...


Сэтгэгдэл