- Сэтгүүлч
- 2022/11/07
- 627
Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд оролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов.
Энэ жилийн Олон улсын импортын экспо арга хэмжээ нь “Дэлхийн нийтэд хамтын ажиллагаа, хөгжлийн боломжуудыг нээх нь” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд нээлтийн арга хэмжээнд 145 улс, бүс нутгийн төр засгийн тэргүүн, сайд нарын түвшинд зэрэг төлөөлөгчид цахимаар оролцов.
Тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын экспо 2022 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилнэ.
Санал болгох
-
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж...
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа COP17 хурлын үеэр өчигдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Байгаль орчны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Рут Дэвис...


Сэтгэгдэл