
- Сэтгүүлч
- 2022/11/09
- 406
УИХ-аас баталсан хуулиудыг мягмар гараг бүр танилцуулна
УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах зарчмын хүрээнд Парламентаас баталсан хуулиудыг УИХ-аас долоо хоног бүрийн мягмар гарагт танилцуулж байхаар шийдвэрлэсэн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.
Анхны арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, нар оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам шинээр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиудыг танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Иргэд, олон нийтийн хувьд УИХ-аас батлагдсан хуулиуд болон хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслүүдийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан авахын зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагаанд D-Parliament цахим системээр дамжуулан оролцож, санал бодлоо илэрхийлэх бүрэн боломжтой юм.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл