Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурлыг Монголбанкны санаачилгаар Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган нар эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв.
Бага хуралд оролцогчид Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, чиг хандлагын талаар илтгэл тавьж, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, замын зураглалыг хэлэлцэв.
Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.
Сэтгэгдэл