
- Сэтгүүлч
- 2023/01/13
- 687
Онцгой бхйдлын алба хаагчид цасанд суусан 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг хангажээ
Баруун аймгуудын нутгийн зүүн, говь аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар өнгөрсөн хоногт цас орсонтой холбогдуулан Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Төв аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Баянтүмэн, Говь-Алтай аймгийн Цогт сум, болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт нийт зургаан удаагийн цасанд суусан дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 17 автомашиныг татан гаргаж, 56 хүний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Залаатын даваа” гэдэг газар ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5 зорчигчтой “Бонго-3” загварын ачааны автомашиныг, буцах замдаа “Цагаан давааны хөтөл” гэдэг газар цасанд суусан 38 зорчигчтой, 11 автомашиныг татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол, Казахстан улс хооронд шинжлэх ухаан, технологи, сансар судлал, хүний эрх, бизнес санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарт анхдагч шинэ санаачлага, албан хэ...
-
Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөни...
Сэтгэгдэл