
- Сэтгүүлч
- 2023/01/13
- 487
Нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай явагдлаа
УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан. Түүнчлэн “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг баталсан билээ.
Энэ дагуу буюу нүүрсний арилжааг нээлттэй, ил тод цахимаар арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнөөдөр “Энержи ресурс” ХХК-ийн худалдах баяжуулсан коксжих нүүрсний цахим арилжааны туршилтыг биржийн нүүрсний спот гэрээний дуудлага арилжааны системээр дамжуулан амжилттай хийлээ.
Энэ удаагийн туршилтын дуудлага арилжаагаар 12,800 тонн нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгсөн бөгөөд арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагдлаа. Нүүрсний цахим арилжаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос арилжаа зохион байгуулах этгээд болон нүүрс худалдагч талуудтай хамтран ажиллаж, холбогдох чиглэл, саналыг өгч ажиллаж байна.
Санал болгох
-
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 03-ны өдөр эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион ба...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.
Сэтгэгдэл