- Сэтгүүлч
- 2020/07/25
- 1523
Могойтой таарвал сонирхож оролдохгүй байхыг анхааруулна уу!
2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу суурьшлын бүсэд могой олдсон байна. Нийслэл хот орчимд бамбай хоншоорт болон рашааны гэх 2 зүйлийн могой тархсан байдаг.
Рашааны могой нь хоргүй, бамбай хоншоорт могой нь хортой зүйл учир суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээллэх нь зүйтэй. Ойрын хугацаанд хур бороо их орж байгаагаас шалтгаалан үер усаар дамжин суурьшлын бүсэд орж ирсэн байх магадлалтай.
Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой байж хүүхдүүдэд мэдээлэл хүргэж, могойтой таарвал сонирхож оролдохгүй байхыг анхааруулна уу.
Санал болгох
-
Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гэрээ, төлбөрийн ...
-
Монгол Улсын дээд боловсролын байгууллагад элсэн суралцагчдын эх хэлний боловсролын чанар, хэрэглээ болон харилцааны соёлын түвшнийг тогтоох "Монгол хэл, бичгий...


Сэтгэгдэл