
- Сэтгүүлч
- 2023/02/08
- 455
ЗГ: Турк болон Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
Хүчтэй газар хөдлөлт болж, гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс, Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ.
Бүгд Найрамдах Турк Улсын эрэн хайх, аврах ажиллагаанд 35 хүний бүрэлдэхүүнтэй багаа оролцуулна. Мөн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал, аврах багийн хэрэгсэл илгээнэ.
Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох баг, бүрэлдэхүүний бэлтгэлийг хангах, аврах багийн бүрэлдэхүүн болон хүмүүнлэгийн тусламжийг гамшгийн голомтод шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт үүрэг болголоо.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй байна. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Санал болгох
-
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 03-ны өдөр эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион ба...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.
Сэтгэгдэл