
- Сэтгүүлч
- 2023/02/10
- 594
Япон Монголын Эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр Жайкатай хамтран ажиллана
Япон улсад ажиллаж байгаа боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхийлөгч, ноён Танака Акихико, дэд ерөнхийлөгч, ноён С.Имото нартай уулзлаа.
Шинжлэх ухаан, инновац хөгжүүлэлтийн чиглэлд төсөл хэрэгжүүлж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй гарааны бизнесийг дэмжих чиглэлд хамтран ажиллах санал тавилаа.
Япон Улсын Засгийн газрын зээлээр баригдсан Монгол-Японы эмнэлгийн 2 дахь шатны хөтөлбөрийг эхлүүлж, эмнэлгийн өргөтгөл, чадварлаг эмч нарыг үе шаттай бэлтгэх, орчин үеийн өндөр нарийвчлалтай эрүүл мэндийн тоног төхөөрөмж нийлүүлэх асуудлыг шийдвэрлэхээ Жайкагийн удирдлагууд илэрхийллээ.
Монгол-Японы эмнэлэг АШУИҮС-ийн харьяа учраас Их сургуулийн дэргэдэх судалгааны цогцолбор хүрээлэнгийн бүтэцтэй байх шаардлага үүссэн. Энэ чиглэлээр Японы Их сургуулийн дэргэдэх эмнэлгүүд, эрүүл мэндийн судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр ярилцлаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын...
-
Монгол Улсад Төрийн албаны зөвлөл үүссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд НЗДТГ болон нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл хамтран “Бүсчилсэ...
Сэтгэгдэл