Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай А378 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, Ажлын хэсгийг үнэн, бодитой мэдээ, мэдээллээр хангаж, ил тод, нээлттэй, ажлын уялдаагаа, хангаж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэн ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай А/165 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, танилцуулах.
  • Нийтийн эдэлбэр газарт өдрийн худалдаа эрхлэх ажлуудыг эрчимжүүлэх, байршлуудыг тодорхойлох.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах.
  • Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан гэмт хэрэг, зөрчил болон зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээг улирал бүр зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа