
- Сэтгүүлч
- 2023/04/21
- 299
ЭЗХЯ: БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дашпүрэв БНХАУ-ын “Тианжин Теда” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тус компани нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд БНХАУ-ын хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах олон төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэдгээ илэрхийллээ.
Шинжлэх ухааны орчин цагийн дэвшилтэд технологид суурилсан хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх төслийг Улаанбаатар хотод амжилттай хэрэгжүүлснээр хүрээлэн буй орчны хог хаягдал үнэмлэхүй хэмжээнд буурах, хог хаягдлаас шалтгаалсан байгаль орчны бохирдол, доройтлыг багасгах, хог хаягдлыг ангилан боловсруулж, дахин ашиглах, цаашилбал эрчим хүч үйлдвэрлэх зэрэг олон эерэг үр дүнд хүрэх боломжтой юм гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл