- Сэтгүүлч
- 2023/05/24
- 657
Налайх дүүргийн сурагчид спорт өдөрлөгт идэвхтэй оролцлоо
МҮОХ-ноос олон улсын түвшинд анхаарал хандуулж буй сэдэв болох өсвөрийн хүүхэд залуусыг спортод дур сонирхолтой болгох, спортод татан оролцуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бадминтоны спорт өдөрлөгийг С.Ганбат захиралтай Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 119-р сургуульд зохион байгууллаа.
Налайх дүүрэгт байрлах тус сургууль нь 2013 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 2800 сурагч, 112 багш, 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд болсон энэхүү спорт өдөрлөгт 4-5-р ангийн 30 сурагч хамрагдаж олимпын төрлийн спорт болох бадминтоны спортын үндсэн техникийг насны онцлогт тохирсон хөгжөөнт тоглоомын аргаар зааж сургав.
Алслагдсан дүүрэг, сургуулийн сурагчдыг идэвхтэй амьдралын хэв маягт суралцах, спортоор тогтмол хичээллэхийг уриалж тус сургалтад хамрагдсан сурагчдад бадминтоны цохиур бэлэглэсэн юм.
“Сингапур 2010” залуучуудын анхдугаар олимпын наадмын чөлөөт бөхийн аварга Б.Батцэцэг /60кг/, “Наньжин 2014” залуучуудын II олимпын наадмын мөнгөн медальт Б.Дөлгөөн /46кг/ нарын дасгалжуулагч, Налайх дүүргийн “Лиллехаммер” Олимпын зөвлөлийн дарга Д.Мөнхбаяр үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.
Санал болгох
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэ...
-
Нийслэл хотод нөөцийн махны жижиглэн худалдааг маргаашнаас эхэлж зогсоож, есөн дүүрэгт өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсныг Улаанбаатар хотын Захираг...


Сэтгэгдэл