- Сэтгүүлч
- 2023/05/25
- 181
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, зүүн хажуугийн Онон, Хэрлэн голын эх болон Хангай нурууны өврийн Хожуул, Увс нуурын савын Баруунтуруун, Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-75 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 20-55 см, Баруунтуруун, Ерөө, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см даван тус тус үерлэж байна.
Маргааш буюу 5 дугаар сарын 25-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум болон Онон гол Дадал сум орчимд 40 см тус тус нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2023-05-24
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байн...
Сэтгэгдэл