 
                                                        - Сэтгүүлч
- 2020/08/05
- 962
Жайка байгууллагын суурин төлөөлөгчтэй уулзалт хийлээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд боловсролын салбарт Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх боломжтой талаар санал солилцлоо.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ЖАЙКА-тай хамтарч 4 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй ерөнхий боловсролын сургуулийн барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүлээлгэн өгөх асуудлыг ярилцав. Мөн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг 9 дүгээр сараас эхлүүлэхээр тохиролцлоо.
Тусгай хэрэгцээт боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэх урт, богино хугацааны тэтгэлэгт сургалтад залуу багш, иргэдийг хамруулах, Монгол Улсын ерөнхий боловсролын зарим сургуулиудад зориулалтын гал тогооны газар байгуулах, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан, хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
Санал болгох
- 
                                        
                                        “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага” болон Монгол Улсын урт хугацааны... 
- 
                                        
                                        Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбо... 
 
                                 
                                

 
                



















 
                
Сэтгэгдэл