
- Сэтгүүлч
- 2020/08/06
- 659
Нөөцийн мах бэлтгэх асуудлаар арилжааны банкны удирдлагуудтай уулзалт хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Монголын махны холбооны удирдлагууд, Төрийн банк, Голомт банк, Хаан банк, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудтай уулзлаа.
Нийслэлийн хүн амын 2019-2020 оны өвөл, хаврын улирлын махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр мах бэлтгэн нөөцөлсөн аж ахуйн нэгжүүдийн зээл олголт, эргэн төлөлт болон цаашид анхаарах асуудлаа ярилцаж санал солилцлоо.
Өмнө нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны А/261 дүгээр тушаалаар батлагдсан “Мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэг" нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажлыг эхлүүлэн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн шинэчилж, сонгон шалгаруулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр зарласан билээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны есдүгээр сарын 17-нд болж дараах шийдвэрийг гаргалаа. Улаанбаатар хотноо 2025 оны долоодугаар сарын 16-нд гарын үсэг зу...
-
Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно. Энэхүү чуулганд Японы ...
Сэтгэгдэл