
- Сэтгүүлч
- 2020/08/07
- 1514
Өнөөдөр Япон улсаас 257 иргэн эх орондоо ирнэ
Улсын онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаад улс орнуудаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулахаар болж, нислэгийн хуваарийг УОК-ын Шуурхай штабаас гаргасан. Тэгвэл өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.
Тус онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирэх юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, жирэмсэн-13, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай-93, санхүүгийн асуудалтай-59, оюутан -30 байгаа юм. Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл