- Сэтгүүлч
- 2020/08/10
- 1056
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр болов
Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 90 хувь гандуу зусаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлыг хэсэг хуралдаж ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцлөх шаардлагатай.
Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна. Өвлийг гарз хохирол багатай даван туулахад аймаг сумаас дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ малчид, ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэй.

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах уурын зуух, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар базаах хэрэгтэйг анхааруулав.
Санал болгох
-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Ингэснээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар бо...
-
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой “Туулын хурд...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл