
- Сэтгүүлч
- 2023/08/07
- 251
Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 6-7 см давсан байдалтай байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Улаанбаатар хот орчмын голуудын наймдугаар сарын 6-ны 20:00 цагийн ажиглалтын мэдээг 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд усны түвшин 32 см нэмэгдсэн.
Харин Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 6-7 см давсан байдалтай байна.
Иймд:
-Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
-Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
-Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж, сонор сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
-Голын эрэг дагуу суурьшсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонор сэрэмжтэй байж, үер, усны болзошгүй гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын амь насыг хамгаалж, сэрэмжтэй байхыг анхаарна уу гэж Улсын Онцгой комиссоос мэдээллээ.
Санал болгох
-
Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ...
-
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг ...
Сэтгэгдэл