- Сэтгүүлч
- 2020/08/19
- 817
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 500 гаруй оюутан, сурагчтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ
2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бакалаврын ангид 65 оюутан шинээр элссэнээр нийт 370 гаруй оюутан суралцана. Бакалаврын сургалтын нэмэлт элсэлтийг энэ долоо хоногт зохион байгуулж дуусах аж. Мөн Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд Жаргалант сумаас 5 оюутан элсүүлж, тэдний сургалтын төлбөрийг Эрдэнэт үйлдвэр бүрэн даахаар шийдвэрлэжээ.
Энэ жилээс Ахлах сургуулийн 9-р ангидаа 20 сурагч шинээр элсүүлж, 100 гаруй сурагчтай хичээллэх аж. Харин дээд боловсролын нэг жилийн ангид 50 гаруй оюутан элсүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр, тус сургуулийн хичээлийн шинэ жил нийт 500 гаруй оюутан сурагчтай эхлэх аж. Энэ хичээлийн жилээс тус сургууль бакалаврын сургалтдаа барилгын инженер, хүрээлэн буй орчны инженер гэсэн хоёр хөтөлбөр шинээр эхлүүлж байна. Уг хөтөлбөрт элссэн оюутнууд эхний нэг жил “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд суралцаад, дараагийн гурван жил ШУТИС-д энэ мэргэжлээрээ суралцах боломжтой болох юм.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзал...
Сэтгэгдэл