
- Сэтгүүлч
- 2023/09/14
- 356
Сайд Б.Батцэцэг Австралийн парламентын Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс, Австралийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нартай өнөөдөр уулзаж, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын үйл ажиллагаатай нь танилцав.
Монгол, Австралийн Өргөтгөсөн түншлэлийн харилцаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг талууд илэрхийлж, хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, парламент дахь найрамдлын бүлэг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг Сенатын Ерөнхийлөгч Сью Лайнс болон Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нарт тус тус гардуулав.
Санал болгох
-
Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод энэ сарын 03-ны өдөр эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион ба...
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр утсаар ярив.
Сэтгэгдэл