ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажлыг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран хийлээ.

Тодруулбал, Хатгал тосгоны нутаг дэвсгэрт тав дахь жилдээ хийж гүйцэтгэсэн энэхүү цэвэрлэгээг хуучнаар Нефть баазаас усан замын зогсоол хүртэл буюу Хөвсгөл нуурын эрэг дагуу хийсэн байна.
 
Цэвэрлэх явцад их хэмжээний хэрэглэсэн нойтон салфетик, малгай, хувцасны үлдэгдэл, гутал, углааш болон ахуйн хог болох хүүхдийн живх, их хэмжээний хуванцар сав, тор, гялгар уутны тасархай, тамхины иш гарчээ.
 
Нийт цэвэрлэсэн хогийн хэмжээ нэг портер ачаа болсон ба зориуд ундааны саванд түүсэн тамхины шилбэ гэхэд 2 литрийн сав дүүргэсэн аж.
 
НҮБ-аас Далай тэнгисийн усыг хамгаалах тухай уриалга гарган Тогтвортой хөгжлийн зорилтын 14 дүгээрт тусгасан ба гишүүн улс бүр эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах үүрэг хүлээсэн байдаг.
 
Иймд иргэд та бүхэн амарч, зугаалах үедээ өөрсдийн хог хаягдлыг цэвэрлэн байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байж, байгальд ээлтэй аялахыг Монгол Улсын Далайн захиргаанаас уриалж байна.
 
 
 

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа