- Сэтгүүлч
- 2020/08/25
- 984
Өмнөговь аймгийн удирдлагууд малчид, ХАА-н салбарын ажилчид, ахмадуудыг өглөөний цайнд урьж ярилцав
Аль болох олон салбарын төлөөллийг ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД УРЬЖ аймаг орон нутагт тулгамдсан, эсхүл шинээр хэрэгжүүлэх ажлуудын талаар иргэдийн санал бодлыг сонсож ярилцдаг уламжлалтай юм. Уулзалтаас гарсан саналуудын 90 гаруй хувийг бодлого хөтөлбөртөө тусгаж хэрэгжүүлсэн байдаг. Энэ удаагийн ӨГЛӨӨНИЙ ЦАЙНД малчид иргэд, хөдөө аж ахуйн салбарынхан, аймаг орон нутгийн төр захиргааны байгууллагад ажиллаж байсан ахмадуудыг урьж ӨВЛИЙГ ХЭРХЭН ӨНТЭЙ ДАВАХ, ГАРЗ ХОХИРОЛГҮЙ ТУУЛАХ асуудлаар ярилцсан юм. Энэ жил 6100 малчин өрхөд, 3,0 сая толгой мал өвөлжинө. Намаржилт тааруу улмаас 370 өрхийн 280 мянган толгой мал аймгийн бусад сумдад, 135 өрхийн 144 мянган толгой мал Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймагт оторлож байна.
Санал болгох
-
2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж ...
Сэтгэгдэл