
- Сэтгүүлч
- 2023/10/16
- 318
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалт үргэлжилж байна
Шүлхий өвчингүй тайван байх 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2023 оны А/251 дугаар тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2023 оны намрын нэгдсэн дархлаажуулалтын арга хэмжээнд нийт 6.6 сая толгой үхэр, цаа буга, гахайг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад шаардагдах вакциныг 6 ажлын хэсэг зориулалтын тээврийн хэрэгслээр бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт хүргүүллээ.
Дархлаажуулалтын арга хэмжээг аравдугаар сарын 5-ны өдрөөс улсын хэмжээнд нэгдсэн байдлаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө шуурхай хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллага, малчин, малтай иргэд оролцоогоо ханган дэмжиж, хамтран ажиллахыг хүсч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Санал болгох
-
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өд...
-
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний ...
Сэтгэгдэл