
- Сэтгүүлч
- 2023/10/17
- 241
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч үзэглэлээ
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөлтэй 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг тохирч, үзэглэлээ.
Агаарын харилцааны тухай хэлэлцээр нь хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх бөгөөд цаашид Зүүн-Өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ.
Түүнчлэн манай хоёр улсын худалдаа арилжаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.
Эх сурвалж: ЗТХЯ
Санал болгох
-
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл х...
-
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг 2025 оны гуравдугаар сары...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл