
- Сэтгүүлч
- 2023/11/17
- 440
"Хариуцлагатай уул уурхай" зүүн бүсийн өдөрлөг болж байна
Эрдэс баялгийн салбарын ашиг тус, үр нөлөөлөл, ил тод байдлыг оролцогч талуудад зөвөөр хүргэх, хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг олон нийтэд таниулах замаар оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Зүүн бүсийн "Хариуцлагатай уул уурхай" өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хайгуул олборлолтын үйл ажиллагаа явуулж буй ААН болон тухайн бүсийн төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм.
Мөн уул уурхай, хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниуд болон орон нутгийн үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүд үзэсгэлэн худалдаанд оролцож байна гэж Буйр нуур Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Санал болгох
-
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтээс санал асууж автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өд...
-
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор аймаг, нийслэлийн Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж, Замын хөдөлгөөний ...
Сэтгэгдэл