
- Сэтгүүлч
- 2020/08/27
- 1223
БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Бадрал Гашуун Сухайт боомтод ажиллав
Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд хошууч, генерал Т.Бадрал өнөөдөр Гашуун сухайт хилийн боомтод ажиллав. Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гаалийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж тулгамдсан асуудалтай биечлэн танилцлаа.
Хил боомтыг тойрсон олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэйг онцолсон юм. Мөн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, жолооч нарын эрх ашиг, эрүүл мэндийн асуудал, тэнд ажиллаж амьдарч байгаа албан хаагчдын нийгмийн асуудал улмаар нүүрс тээвэр экспорттой холбоотой асуудлуудыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эрх бүхий холбогдох албаныханд уламжилж нэг ч гэсэн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Санал болгох
-
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ай...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл