Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, академийн сургалтаар олж авсан мэдлэг, чадваруудыг дүгнэх зорилготой зохион байгуулдаг робот, электроникийн “ЗБА Робокон 2023” тэмцээний шилдгүүд тодорлоо.  Оюунлаг хөдөлмөрч бүтээлч уриатай “Зохион Бүтээгчдийн Академи” нь хүүхэд залуучуудад тав  дахь жилдээ техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварын сургалтаа явуулж 700 орчим сурагч шавь нарыг бэлтгэн гаргаж үндэсний болон олон улсын тэмцээнд амжилттай оролцож байна. Тэмцээний сэдэв болон дүрэм нь жил бүр өөр байдаг бөгөөд сурагчдын мэдлэг чадвар, авхаалж самбааг сорихоос гадна шинийг санаачлах, бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлэхэд чиглэгдсэн байдаг. Тус тэмцээнээр сурагчид өрсөлдөх роботоо угсарч түүнийгээ программчлан удирдаж оролцдог байна.

Энэ жилийн тэмцээний сэдэв нь “Робот хөлбөмбөг”. Сурагчид өгөгдсөн хугацаанд “Элекрон гэрлэн самбар” угсрах, “Робот хөлбөмбөг” сэдвийн хүрээнд роботуудыг зохион бүтээж, програмчлан  тоглож өрсөлдсөн юм.
“Робот хөлбөмбөг” тэмцээнд хоёр сургуулийн 15 багийн 75 сурагч оролцож,  ялагчид тодорсон байна.

  • Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч Б.Тэмүүлэнгийн удирдсан тус сургуулийн 3А ангийн сурагч Г.Гэгээн ахлагчтай “DIAMOND” баг АЛТАН медаль
  • Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч Ж.Хонгорзул, Б.Тэргэл нарын удирдсан тус сургуулийн 4Б ангийн сурагч Э.Ивээл ахлагчтай “EAGLES” баг МӨНГӨН медаль
  • Ерөнхий боловсролын Арвис сургуулийн 12 А ангийн сурагч Саруулын удирдсан тус сургуулийн 4А ангийн сурагч А.Тэмүүлэн ахлагчтай “FOUX ”баг ХҮРЭЛ медаль 5-6 ангийн сурагчийн ангилалд
  • Ерөнхий боловсролын Солонго SF сургуулийн 11 А ангийн сурагч М.Амин-Эрдэнэ, Г.Тэргэл нарын удирдсан тус сургуулийн 5А ангийн сурагч Э.Жаргал ахлагчтай “POWER” баг АЛТАН медаль
  • Ерөнхий боловсролын Арвис сургуулийн 12 А ангийн сурагч Бат-Оршихын удирдсан тус сургуулийн 5А ангийн сурагч Ц.Отохүү ахлагчтай “БҮХНИЙГ ЧАДАГЧ ”баг МӨНГӨН медаль
  • Зохион бүтээгч академийн суралцагч Ц.Цогт-Эрдэнэ ахлагчтай “ЯЛАЛТ”баг ХҮРЭЛ медалиудын ийн эзэд боллоо Тэмцээний нийлбэр дүнгээр Ерөнхий боловсролын Солонго SF сургууль тэргүүн байр эзлэн Зохион Бүтээгчдийн Академийн нэрэмжит цомыг гардан авлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа