-
Монголын хамгийн том үзэсгэлэн “Barilga expo 2024” олон улсын үзэсгэлэн яармаг “Build smart …” уриан дор дөрөвдүгээр 12-14-ний өдрүүдэд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
-
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү нийтлэлийн уралдааныг зарлаж байна.
-
Сүүлийн хоногт Онцгой байдлын алба хаагчид цасанд суусан 41 зорчигчийг эсэн мэнд, авран хамгаалж ажилласан байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Дархан сумын нутагт 9 зорчигчтой 2 суудлын автомашин, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутагт 32 зорчигчтой 9 автомашин цасанд суусан байсныг ажиллаж татан гаргажээ.
-
НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны хоёрдугаар сарын 14-нд болж, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
-
2024 оны нэгдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна. 2024 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсжээ.
-
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 6. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Дашнямтай өдөр.
-
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсон. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байна.
-
Монголбанк 2024 оны 01 дүгээр сард 1015 кг үнэт металл худалдан аваад байна. Үүнээс Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 67 кг үнэт металл тус тус худалдан авлаа.
-
Хоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
-
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 2 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр “Хөдөө аж ахуйн корпораци”-ийн худалдан авах ажиллагаа болон гадаадын зээл тусамжаар хэрэгжүүлж буй
-
16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүчтэй салхитай, хүйтрэхийг анхааруулж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
-
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 5. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр.
-
XVII жарны “Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх С.Лүндэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Гандантэгчинлэн хийдэд морилж, Мэгжид Жанрайсиг бурханд мөргөн, төр, түмний заяа буяныг даатган Монголын төр, түмний эх шүтээн Очирдарь шүтээнд мандал өргөлөө.