
- Сэтгүүлч
- 2024/02/15
- 190
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 15. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 6. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин тахиа өдөр. Дашнямтай өдөр.
Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд болж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
-
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа.
Сэтгэгдэл