-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.12.12/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Говь-Алтай, Завханы нутгаар ойрын өдрүүдэд цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болсон. Шуурганы улмаас арванхоёрдугаар сарын 6-7-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар цахилгаан эрчим хүч хязгаарлагдсан удаатай.
-
УАНС-ын санхүүжилтээр НҮБХХ-ын дэмжлэгээр хэрэгжиж буй АДАПТ төсөл нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Баруун бүсийн 5 аймгийн 250 гаруй хоршоологчид малчдын төлөөллийг хамруулсан “Баруун бүсийн үйлдвэржилт ба хоршоод” сэдэвт зөвлөгөөнийг 2023 оны 12 сарын 7-8 -ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.
-
Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
-
Олон Улсын кино наадмуудаас 20 гаруй цом, шагнал хүртээд байгаа “Баавгайн хөндий” баримт киноны нээлтийг албан ёсоор эх орондоо хийлээ. Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн тус киноны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ болон бусад хүндэт зочид оролцов.
-
МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:
-
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу
-
Аргын тооллын 2023 оны арванхоёрдугаар сарын 11. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 29. Сумьяа гараг. Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин туулай өдөр.
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл байдгийг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр хэлэв.
-
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лаура Боттаг эх орондоо бүр мөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.
-
А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэл Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэл Загастайн даваа, А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэл Цагаан дөрөлж/Ялаат/ зэрэг томоохон зам даваанууд болон нийт чиглэлүүдэд хүчтэй цасан шуурга шуурч замын зорчих хэсэгт цасан бүрхүүл тогтож үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.
-
Нийслэлийн Онцгой байдлын газраас болзошгүй гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Эрсдэлгүй Улаанбаатар” аяны хүрээнд өчигдөр ”Хамтдаа шалгаж-Өнтэй өвөлжье” нэгдсэн арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
-
Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулав.
-
Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ.
-
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болж, үйл ажиллагаагаа тэллээ. Дүүргийн Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд чанартай, хүртээмжтэй хүргэхийг зорин ажилладаг. Мэс засал, гэмтлийн тасагт дараах төрлийн мэс засал хийнэ.