- Сэтгүүлч
- 2023/12/08
- 209
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайлан танилцуулав
Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр танилцуулав.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дарга Д.Амарбаясгалангийн өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг НҮБ-аас Монгол Улсад ирүүлсэн зөвлөмж болон ТББ-уудын тавьсан шаардлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх дэд зөвлөлийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, санал солилцов.
Тус уулзалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах ажлын саналыг танилцуулж, тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, тулгамдаж буй асуудал шийдлийн талаар ярилцлаа.
Мөн ТББ-ууд хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэдгээрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах талаар санал хүсэлт гаргаж, гарц шийдлийг танилцуулсан үр дүнтэй уулзалт боллоо.
Эх сурвалж: ЗТХЯ
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онг...
-
Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 2024 оны ...
Сэтгэгдэл