-
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
-
Прокурор 2023 оны 8 дугаар сард ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон цагдан хорих, баривчлах, саатуулах шийдвэрийг биелүүлэх ажиллагаатай 500 удаа танилцаж, 28 шалгалт, 6 судалгаа хийлээ.
-
Бүгд Найрамдах Куба Улсад Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Кубын удирдагч асан Раул Кастро Рустай уулзав.
-
Төвөдийн өөртөө засах орны Хөх нуурт нутагладаг малчин гаралтай ээж, хүү хоёрын хамтран дуулсан уран бүтээлүүд олон сая үзэгчдийн хандалтыг авч, Хятад Улсын цахим сүлжээнд төдийгүй дэлхий нийтийн хүртээл болоод байгаа.
-
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
-
Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилготой “Эх хүүхдийн эрүүл мэнд - Эрдэм судлал” эрдэм шинжилгээний 34 дүгээр хурал “Сэргийлж болох эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг судлах нь” уриан дор энэ сарын 14, 15-нд болсон.
-
Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа хэрэгжүүлж байна. ЦХХХЯ “Шил” ажиллагааны хүрээнд өмнө нууц, далд байсан мэдээллүүдийг ил тод, нээлттэй болгосноор олон эерэг үр дүн гарч байна. Тухайлбал тусгай сангуудын эргэн төлөлт эрс нэмэгдэж, авлига, албан тушаалын хэргүүд олон нийтэд нээлттэй болсоор байна.
-
Чингис хаан Үндэсний музейн үйл ажиллагаа өвлийн цагийн хуваарьт шилжлээ. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 15-наас 2024 оны тавдугаар сарын 14 хүртэл 9-17 цагийн хооронд ажиллаж байх юм гэж Чингис хаан Үндэсний музейн захиргаанаас мэдээллээ.
-
Малчид, иргэд, тариаланчидад зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
-
Аргын тооллын 2023 оны есдүгээр сарын 19. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын шинийн 4. Ангараг гараг. Онгоц одтой, зургаан цагаан мэнгэтэй, цагаан луу өдөр.
-
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбай дээр зохион байгуулах гэж байна.
-
ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаа Хөвсгөл нуурын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах ажлыг орон нутгийн иргэд, завьчидтай хамтран хийлээ.
-
Нийслэл Улаанбаатар хотноо зохиогдож буй Олон улсын номын баярын хүрээнд Монгол Улс, ОХУ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэрт зохиолч, яруу найрагч, нийтлэгч, сэтгүүлч, утга зохиолын нэрт орчуулагч, соён гэгээрүүлэгч нар оролцсон Олон улсын утга зохиолын орчуулагчдын анхдугаар хурал Эрдмийн ордонд боллоо.
-
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг “Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр есдүгээр сарын 15-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн.
-
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш 2023 оны есдүгээр сарын 15-нд төмрийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.